UPAY гэж юу вэ?

UPAY бол онлайн худалдааны их дэлгүүр. Та одоо дэлгүүр хэсч, цаг хугацаа, мөнгө үрэх шаардлагагүй боллоо. Хүссэн бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалж, худалдаж авах боломжтой.

ХЭРЭВ ТА БИЗНЕС ЭРХЛЭГЧ БОЛ
Бизнес эрхлэгч нар өөрийн гэсэн онлайн худалдааны сайттай болох боломжтой. Та сайттай болсноор онлайн худалдааны хязгааргүй олон боломж давуу талыг авч чадна. Хэрэв та онлайн худалдааны сайттай болохыг хүсвэл support@upay.mn хаягаар холбоо барина уу.

UPAY танд ямар боломжуудыг өгч чадах вэ?

Вэб сайттай болно

Та өөрийн гэсэн веб хуудастай болж үйл ажиллагаагаа онлайнаар сурталчилж хэрэглэгчиддээ илүү ойртох боломжтой боллоо. Та хүссэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдын оролцоогүй өөрийн цахим хуудсандаа байршуулна.

Домэйн нэрийн сонголт

Саб домайн нэр эзэмших, эсвэл өөрийн эзэмшдэг домайн нэрийг холбох боломжтой.

Фэйсбүүк

Дэлгүүрийн эзэн та нийгмийн сүлжээ ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү өргөн цар хүрээгээр сурталчлах, үйлчлүүлэгчидтэйгээ санал сэтгэгдлээ хуваалцах, Like авах боломжтой төдийгүй, дэлгүүртээ нэмсэн бараа бүтээгдэхүүн таны Фэйсбүүк хуудсанд давхар тавигдана.

Маркетинг сурталчилгаа

UPAY цахим хуудсыг маркетинг менежментийн мэргэшсэн баг тогтмол сурталчлан идэвхжүүлснээр таны бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэнэ.

Сар бүр нэг боломж

UPAY сар бүр хэрэглэгчиддээ зориулан төлбөр тооцоо, хямдрал урамшууллын систем, хүргэлтийн үйлчилгээ, үзэсгэлэн яармаг, програм болон дизайны гэх мэт шинэ боломжуудыг нэвтрүүлнэ.

Сургалт мэдээлэл

UPAY сүлжээнд нэгдсэн бизнес эрхлэгчдийн дунд тогтмол зохион байгуулагдах семинар, өдөрлөг, уулзалт арга хэмжээнд оролцож бизнестэй холбоотой хүрээллээ нэмэгдүүлнэ.

Э-Шуудангийн хаягаа бүртгүүлэх

Хэрэв та манай сайтын талаар шинэ мэдээ мэдээлэл авах бол э-шуудангийн хаягаа оруулна уу.