Нууцлалын бодлого

Компани руу э-шуудан илгээсэн хүмүүсийн э-шуудан хаягийг бүртгэж авна. Компани хэрэглэгчид UPay-ын аль хуудсанд зочилсон зэрэг вэбсайтын бүртгэл, судалгаатай холбоотой аливаа бүх мэдээллийг цуглуулж авна. Эдгээр мэдээллүүд нь гэрийн хаяг, утасны дугаар, кредит картны дугаар зэрэг хувь хүний мэдээлэл байх магадлалтай. Компани хэрэглэгчийн кредит картны мэдээллийг холбогдох Олон улсын банк, санхүүгийн стандарт дүрэм, журам, дотоодын банк, санхүүгийн эрх бүхий байгууллагаас гаргасан хууль, дүрэм журмийн дагуу хамгаална. Компани хувь хүний мэдээллийг тухайн хэрэглэгчийн бичгэн зөвшөөрөлгүйгээр задруулахгүй. Компани үйлчилгээ үзүүлэх зорилгоор зарим хувь хүний мэдээллийг ашиглах, цуглуулах эрхтэй. Дараах тохиолдлоос бусад нөхцөлд хэрэглэгчийн UPay ашиглах эрх авахын тулд бүртгүүлсэн болон Компани үйлчилгээ үзүүлэх зорилгоор цуглуулсан аливаа бүх мэдээллийг бусадтай хуваалцах, зарах, түрээслэх зэрэг хууль бус үйлдэл хийхгүй. Үүнд:

  • 1. Компани хууль зөрчсөн, Үйлчилгээний нөхцөл зөрчсөн, аливаа гуравчдагч этгээд, хувь хүнд халдсан, заналхийлсэн зэрэг бодитой нөхцөл байдал үүссэн, залилан, хууль бус үйл ажиллагааг хийхээр завдсан, хийсэн, эсвэл урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах зорилгоор хувь хүний мэдээллийг задруулж, хуваалцаж болно.
  • 2. Компани үйлчилгээ үзүүлэх зорилгоор бусад компанитай гэрээ байгуулсаны үндсэн дээр, хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх хүрээнд тухайн хувь хүний мэдээллийг хуваалцаж болно. Компани хэрэглэгчийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хангахын тулд хэрэглэгчийн зөвшөөрлөөр хувь хүний мэдээллийг хуваалцаж болно.
  • 3. Компани өөр компанитай нэгдэх, эсвэл худалдан авах үед хэрэглэгчийн хувь хүний мэдээллийг хуваалцаж, дамжуулж болно. Энэ тохиолдолд Компани Нууцлалын өөр бодлого, журамд захирагдаж байгааг мэдээлэл шилжүүлэх, хуваалцахаас өмнө хэрэглэгчид э-шуудангаар эсвэл UPay-ээр дамжуулан мэдэгдэнэ.
  • Бүрэн дүүрэн ойлголт авахын тулд Үйлчилгээний нөхцөл–ийг уншиж, танилцана уу.
  • Нэгдүгээр зүйл. Хувь хүний мэдээлэл
    • 1. “Хувь хүний мэдээлэл” гэсэн нэр томьёонд тухайн мэдээллийг эзэмшигч хувь хүний байршлыг тодорхойлох, холбоо тогтоох боломжтой аливаа бүх мэдээллийг хамруулан ойлгоно. Компанийн цуглуулсан хувь хүний мэдээллийг энэхүү Нууцлалын бодлого, журам болон түүнд оруулах өөрчлөлт, шинэчлэлтийн дагуу хамгаалж, зохицуулна.
    • 2. Хэрэглэгч UPay ашиглах эрх авахын тулд овог нэр, компанийн нэр, хаяг, э-шуудан, тухайн бизнестэй холбоотой мэдээллийг оруулах шаардлагатай.
    • 3. Компани хувь хүний мэдээллийг дараах ерөнхий зорилгоор ашиглана. Үүнд: бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, төлбөр тооцоо хийх, тодорхойлох, баталгаажуулах, UPay-ыг сайжруулах, харилцах, судалгаа хийх зэрэг болно.
    • 4. UPay дээр хийгдэх худалдах, худалдан авах явцын хүрээнд тухайн хэрэглэгч харилцагчынхаа э-шуудан, хүргэх хаягийг авах шаардлагатай. Хэрэглэгчийн үйлчилгээний гэрээг байгуулсан болон Upay-д бүртгүүлж нэгдсэнээр тухайн хэрэглэгч UPay-ыг ашиглан, UPay-д холбогдох харилцаагаар олж авсан, эсвэл UPay-ээр хийсэн гүйлгээний мэдээлэл, бусад хэрэглэгч, хувь хүний мэдээллийг мэдэх боломжтой болно. Компани танд эдгээр мэдээллийг зөвхөн UPay-тэй холбоотой харилцаанд зар сурталчилгааны агуулга оруулахгүйгээр ашиглах эрхийг олгож байна. Компани спамыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс, одоо болон цаашид худалдан авагчийнхаа э-шуудан болон шуудан хаягийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр бүртгэх, цуглуулахыг хориглоно.
  • Хоёрдугаар зүйл. Аюулгүй байдал
    • Хэрэглэгчийн хувь хүний мэдээллийн аюулгүй байдал Компанид маш чухал. Интернэтээр хийж буй аливаа гүйлгээ, мэдээллийн электрон хадгалалт хэзээ ч 100 хувь найдвартай байдаггүй. Тиймээс компани дэлхий нийтийн стандартад нийцсэн арга хэрэгслээр хэрэглэгчийн хувь хүний мэдээллийг хамгаалах болно, гэсэн хэдий ч компани бүрэн дүүрэн баталгаа өгөх боломжгүй. Хэрэв танд вэбсайтын аюулгүй байдлын талаар ямар нэгэн асуулт байвал support@upay.mn хаягруу э-шуудан илгээнэ үү.
  • Гуравдугаар зүйл. Хамгаалалт
    • 1. Компани хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх зорилгоор гуравдагч талын үйлчилгээг авч буй тохиолдолд тухайн компанитай хувь хүний мэдээллийг хуваалцаж болно. Компани мэдээлэл хуваалцаж буй аливаа гуравдагч компанийг энэхүү Нууцлалын бодлогын дагуу мэдээллийг нууцлах, хамгаалах болон үйлчилгээ үзүүлж байх үедээ Хувь хүний мэдээллийн ашиглалтыг хянах, хязгаарлахыг шаардах эрхтэй.
    • 2. Компани хувь хүний мэдээллийг тухайн хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд эсвэл шүүхийн шийдвэр тэгж шаардсан тохиолдолд задлах эрхтэй.
    • 3. Компани хэрэглэгчийн хувь хүний мэдээллийг бусад компанид бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингд ашиглуулах болон аливаа бусад зорилгоор зарах, задлах эрхгүй.
  • Дөрөвдүгээр зүйл. Хэрэглэгчийн дата сан
    • Компани Upay-ийн дата сан, архив, аппликэйшны бүх эрхийг эзэмших боловч хэрэглэгчийн хувь хүний мэдээллийн эрхэд халдахгүй. Хэрэглэгч хувийн мэдээлэл болон хамаарах бусад мэдээллээ өмчлөх, нууцлах эрхтэй бөгөөд Компани үйлчилгээ үзүүлэх, шинэчлэлт, хөгжүүлэлт болон судалгаа хийх зорилгоор хэрэглэгчийн харилцагч, бизнесийн талаархи мэдээллийг шүүн үзэх, ашиглах эрхтэй. Компани өөрийн бизнесийн эрх ашгийн төлөө болон хэрэглэгчтэй өрсөлдөх зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг ашиглах, задруулах эрхгүй.
  • Тавдугаар зүйл. Нууцлалын бодлогын өөрчлөлт, шинэчлэлт
    • Компани энэхүү нууцлалын бодлогыг ямар ч үед өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт, шинэчлэлт хийсэн бол цаг тухайд нь э-шуудангаар болон Upay-ээр дамжуулан мэдэгдэх болно. ХЭРЭГЛЭГЧ ТАНЫГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН НУУЦЛАЛЫН БОДЛОГЫГ ТОГТМОЛ УНШИЖ, ТАНИЛЦАЖ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.