Үйлчилгээний нөхцөл

Та “Ворлд Нью Медиа” ХХК-ийн (“Компани” гэх) UPay онлайн худалдааны цахим сүлжээнд (“UPay” гэх) нэгдэж, бүртгүүлснээр, өөрийн нэр дээр онлайн худалдааны вэбсайт буюу UPay-тэй болж, дараах нөхцөл заалтуудыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан болно. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогын дагуу UPay-д аливаа шинэ өөрчлөлт, сайжруулалт, хөгжүүлэлтийг хийж байх болно. Танд Үйлчилгээний нөхцлийн нэмэлт өөрчлөлт болон хамгийн сүүлийн хувилбарыг тогтмол шалгаж, уншиж танилцаж байхыг зөвлөж байна. Компани Үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд цаг тухайд нь UPay сайтаар дамжуулан мэдэгдэж байх болно. Танд (“Хэрэглэгч” гэх) үйлчилгээний нөхцлөө цаг тухайд нь уншиж, танилцаж байхыг зөвлөж байна.
  • Нэгдүгээр зүйл. Хэрэглэгчийн хариуцлага
    • 1.1. UPay ашиглаж буй Хэрэглэгч хувь хүн бол 16 нас хүрсэн байх ёстой бөгөөд овог нэр, регистерийн дугаар, оршин суугаа хаяг, UPay ашиглах э-шуудан хаягаа заавал бичиж, бөглөнө.
    • 1.2. UPay ашиглаж буй Хэрэглэгч аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн албан ёсны нэр, төрөл, хаяг, утас, аж ахуйн нэгжийг төлөөлж Гэрээ байгуулж буй хувь хүний овог нэр, UPay ашиглах э-шуудан хаягийг заавал бичиж, бөглөнө.
    • 1.3. Хэрэглэгч өөрийн нэр дээр үүсгэсэн UPay-д нэвтрэх нууц үгийн нууцлалыг бүрэн хариуцна. Хэрэглэгч өөрийн аливаа үйлдлээс шалтгаалан нууц үг, UPay профайлын мэдээлэл, нууцлал алдагдсан тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
    • 1.4. Хэрэглэгч UPay-ыг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, дүрэм журамд (Зохиогчийн эрхтэй холбогдсон хууль, журмаар хязгаарлахгүйгээр) харшилсан, хориглосон, зөрчсөн аливаа хэлбэрээр, аливаа зорилгоор ашиглахгүй бөгөөд хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа эрхлэх, үүнд ашиглахыг хориглоно.
    • 1.5. Хэрэглэгч өөрийн нэр дээр үүсгэсэн UPay-ыг ажиллуулах, ашиглах болон үүнд оруулах аливаа контентыг (мэдээлэл, график, зураг, линк г.м) өөрөө бүрэн хариуцана.
    • 1.6. Хэрэглэгч UPay-д аливаа төрлийн хорлон сүйтгэх шинж чанартай вирус, код оруулахгүй, дамжуулахгүй байх үүрэгтэй.
    • 1.7. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн нэгдүгээр зүйлийн аливаа заалтыг зөрчиж, Компанийн нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулсан тохиолдолд Компани Хэрэглэгчийн UPay ашиглах эрхийг нэн даруй цуцлах давуу эрхтэй.
  • Хоёрдугаар зүйл. Ерөнхий зүйл
    • 2.1. Компани аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр UPay-ыг өөрчлөх, сайжруулах, шинэчлэх, зогсоох эрхтэй.
    • 2.2. Компани дангаараа Хэрэглэгчийн эрхийг цуцлах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
    • 2.3. Компани өөрөөс шалтгаалаагүй UPay-ын үйл ажиллагаа тасалдах, алдаа заах, нууцлал алдагдахад хариуцлага хүлээхгүй.
    • 2.4. Компани өөрийн үзэмжээр Хэрэглэгчийн оруулсан аливаа контент хууль бус, доромжилсон, заналхийлсэн, гүжирдсэн, нэр төрд халдсан, порнографик, бүдүүлэг, ёс журамгүй болон аливаа өөр этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсвэл энэхүү Үйлчилгээний нөхцөлийн аливаа зүйл, заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Хэрэглэгчийн UPay ашиглах эрхийг нэн даруй урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцлах эрхтэй.
    • 2.5. Компани Хэрэглэгчийн оруулсан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад эд материалыг худалдан авсан худалдан авагчийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аливаа бусад алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.
    • 2.6. Компани Хэрэглэгчийн UPay ашиглалт болон ашиглахгүй байснаас үүдсэн аливаа бүх ашиг орлогын бууралт, алдагдал, мэдээлэл болон бусад биет бус хохиролд шууд, шууд бус, санамсаргүй, тодорхой бус, үр дагавар байдлаар болон аливаа бусад хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.
    • 2.7. Хэрэглэгчийн тусламж, үйлчилгээг зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчдэд э-шуудангаар үзүүлнэ.
    • 2.8. Хэрэглэгчийн UPay-д оруулсан аливаа бүх материал, контент оюуны өмчийн эрхэд Компани халдахгүй. Хэрэглэгчийн оруулсан бүх контентын өмчлөгч нь Хэрэглэгч өөрөө байх болно. Хэрэглэгч өөрийн нэр дээр үүсгэсэн UPay болон UPay профайлыг устгаж болно. Ингэснээр Хэрэглэгчийн оруулсан аливаа бүх контент устах болно.
    • 2.9. Хэрэглэгч UPay-д аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний зураг, тодорхойлолтыг оруулсанаар эдгээр нь олон нийтэд нээлттэй харагдана гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Хэрэглэгч Компанийг оруулсан бүх контентыг аль ч үед шүүн үзэх эрхтэй болохыг үүгээр хүлээн зөвшөөрч байна.
    • 2.10. Хэрэглэгч UPay-д оруулсан аливаа бүх контентын өмчлөгч мөн боловч өөрийн нэр дээр үүсгэсэн UPay дэлгүүр нь олон нийтэд нээлттэй, интернэт хэрэглэгч хэн боловч Хэрэглэгчийн контентыг үзэж болохыг үүгээр хүлээн зөвшөөрч байна.
    • 2.11. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Хэрэглэгчийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуултыг support@upay.mn хаягаар илгээнэ.
    • 2.12. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг уншиж танилцан, UPay-д бүртгүүлснээр энэхүү Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байгаа болно.
    • 2.13. Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцлийг уншиж танилцаагүй эсвэл 2.11 дүгээр заалтын дагуу асууж лавлаагүйгээс дутуу эсвэл буруу ойлгосноос үүдсэн аливаа маргаан, зарга, нэхэмжлэл, үл ойлголцолд Компани хариуцлага хүлээхгүй.
  • Гуравдугаар зүйл. Төлбөр, тооцоо
    • 3.1. Хэрэглэгчийн UPay ашиглах эрх төлбөр төлсний үндсэн дээр нээгдэнэ. Хэрэглэгч Компаниас тодорхойлсон төлбөр тооцоо хийх хэлбэрээр төлбөр хийсний үндсэн дээр UPay ашиглах эрх нээгдэх буюу сунгагдана.
    • 3.2. Компани UPay ашиглах эрхийг сунгах төлбөрийн нэхэмжлэхийг Хэрэглэгчийн UPay ашиглах эрх дуусах хугацаанаас ажлын арав /10/ хоногийн өмнөөс UPay-д бүртгэгдсэн Хэрэглэгчийн э-шуудан луу илгээнэ.
    • 3.3. Хэрэглэгч нэхэмжлэх хүлээн авсанаас хойш болон UPay ашиглах эрх дууссан хугацаанаас хойш ажлын арав /10/ хоногийн дотор нэхэмжлэхийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй.
    • 3.4. Хэрэглэгч 3.3 дугаар заалтад заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Компани урьдчилан мэдэгдэлгүйгээр Хэрэглэгчийн UPay ашиглах эрхийг цуцлах эрхтэй.
    • 3.5. Компани ямар ч тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
  • Дөрөвдүгээр зүйл. Цуцлалт
    • 4.1. Хэрэглэгч өөрийн нэр дээр үүсгэсэн UPay-ыг support@upay.mn э-шуудан руу мэдэгдсэний үндсэн дээр цуцлаж, устгах эрхтэй.
    • 4.2. Хэрэглэгч нэгэнт өөрийн нэр дээр үүсгэсэн UPay-ыг устгасан тохиолдолд Хэрэглэгчийн үүсгэсэн UPay профайл, оруулсан аливаа бүх контент, мэдээлэл устах болно гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна.
    • 4.3. Компани аль ч үед урьдчилан мэдэгдэлгүйгээр UPay-ыг өөрчлөх, сайжруулах, шинэчлэх, зогсоох эрхтэй.
    • 4.4. Компани дангаараа Хэрэглэгчийн эрхийг цуцлах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.